Чанарын баталгаатай цай – Монгол дахь албан ёсны дистрибьютерээс
БИД ISO 9001:2015 ГЭРЧИЛГЭЭТЭЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР.
Манай компани нь Пакистан улсын цай үйлдвэрлэлийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Eastern Products Pvt. Ltd. компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер юм.
Eastern Products Pvt. Ltd. нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээтэй бөгөөд цайны үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, импортын үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлдэг баталгаатай үйлдвэрлэгч юм.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ЧАНАРЫН БАТАЛГАА
Тус үйлдвэрлэгч нь:
- ISO 9001:2015 стандартын шаардлагыг бүрэн хангаж
- Үйлдвэрлэлийн бүх шатанд чанарын баримтжуулсан хяналтын систем нэвтрүүлсэн
- Жил бүр хяналтын аудит-аар баталгааждаг
- Чанарыг санамсаргүй бус, тогтмол, тогтвортой байдлаар хангадаг үйлвэрлэгч юм
ISO 9001:2015 гэрчилгээний хамрах хүрээ:
- Цайны үйлдвэрлэл
- Борлуулалт
- Экспорт, импорт
Энэхүү стандарт нь бүтээгдэхүүний амт, үнэр, найрлага төдийгүй удирдлага, процесс, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь хамардаг гэдгээрээ онцлог байдаг.
АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
Манай компани албан ёсны дистрибьютер болсноор:
- Бүх бүтээгдэхүүн нь үйлдвэрээс шууд, баталгаатай сувгаар орж ирдэг
- Гарал үүсэл, сертификат, баримт бичиг бүрэн
- Хуурамч, дамын, баталгаагүй бүтээгдэхүүн огт байхгүй
- Савлагаа, хадгалалт, түгээлт нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн
Өөрөөр хэлбэл, хэрэглэгч болон хамтрагч байгууллагууд албан ёсны, найдвартай эх сурвалжаас бүтээгдэхүүн авч байгаагийн бодит баталгаа юм.
ISO 9001:2015 гэрчилгээтэй үйлдвэрлэгч + Албан ёсны дистрибьютер =
Чанар + Итгэл + Найдвартай хамтын ажиллагаа билээ.



