Бидний тухай
Манай компани нь хүнсний бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ чиглэлээр 2023 онд шинээр үүсгэн байгуулагдаж, сайн чанарын эрүүл хүнс болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хамгийн хямд боломжийн үнээр Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан юм.
Пакистан улсын Vital group-ийн албан ёсны дисрибьютор боллоо
Бид шинээр мэндэлж буй байгуулагдаад удаагүй шинэ компани боловч салбартаа чанарыг эрхэмлэгч, хямд үнийг үргэлж баригч, хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлыг хангасан эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн импортлогч дистрибьютер компани болох зорилготой бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд бид Пакистан улсын Витал группын монгол дахь албан ёсны борлуулагч болсон билээ.
Манайх импортын бөөний төвүүд, бөөний худалдаа эрхлэгчид, супермаркетууд, минимаркетууд хүнсний зах болон үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэн ажиллаж байна.